УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна. Уг хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж буй юм. Одоо гишүүдийн хувьд дээрх төсөлтэй холбогдуулан саналаа хэлж буй аж.
Харин “Шударга ёс” эвслийн бүлгийн хувьд хуралдаанаа хийж дууссан ч үдээс хойш 15.00 цагт ажлын хэсэг нь хуралдах болоод байгаа.
Г.ДАРЬ