Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Элтон Жон дэггүйтжээ

Английн инээдмийн жүжигчин, хүүхдийн зохиолч Дэвид Уилльяс Францын Сан-Тропейний байгалийн үзэсгэлэн цогцолсон газар найзуудын хамт амарчээ. Түүний амралтын төлөвлөгөөнд тансаг хөлөг онгоц дээрх зугаалга багтсан бөгөөд тэрхүү аялалд нь Сэр Элтон Жон нэгдсэн гэнэ. Тэдний хамт дотны найз нар нь мөн байлцжээ.

Хөлөг онгоц дээр цугласан эрчүүд элдвийг ярилцан, инээлдэж, цагийг их л тав тухтай,  хөгжилтэй өнгөрүүлж буй дүр зураг адтай папараццичдын дуранд буужээ. Элтон Жон хөгжилтэй яриа, хошин үйлдлүүдээрээ яг л дэггүй жаал мэт зүггүйтэж байгаа нь найзуудад нь ч таалагдсан бололтой. Энэ тухай Дэвид Twitter-тээ “Бид цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн. Тэр тусмаа хамгийн хөгжилтэй нь Жон байлаа” хэмээн Элтон Жоныг нэрлэжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж