“Рио Тинто”-гийн нөлөөлөл ихэснэ

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

“Рио Тинто”-гийн нөлөөлөл ихэснэ

Хуучнаар “Ivanhoe Mines” буюу Торонтогийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resources” компани Захирлуудын зөвлөлдөө шинээр 2 хүн томилжээ. Даваа гаригт томилгоо болж, Charles Lenegan, Jeffery Tygesen нарыг Захирлуудын зөвлөлд сонгосон байна.

Jeffery Tygesen нь “Рио Тинто” компанийн Зэсийн олборлолтын хэлтсийн Дэд ерөнхийлөгч. Тэрээр “Turquoise Hill Resources”-ийн Захирлуудын зөвлөлд сонгогдсоноор “Рио Тинто”-гийн нөлөөлөл тус компанид эрс нэмэгдэх юм. 

Зөвлөлийн дарга David Klingner “Зөвлөлд шинээр томилогдсон захирлууд “Оюутолгой” төсөл рүү анхаарлаа хандуулж ажиллахад үнэтэй туршлага, мэдлэг болж өгнө” гэж тэмдэглэжээ.

Г.Батболд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж