Үсэг алдсанаас болж, 700 тэрбум долларын хэрэг манджээ

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Үсэг алдсанаас болж, 700 тэрбум долларын хэрэг манджээ

1987 оны 10 дугаар сард  Wall Street-эд тохиолдсон сүйрэлтэй адилхан үйл явдал хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн билээ. Энэхүү тоогүй үйл явдлын шалтгаан нь “M” үсгийг андуурч “B” үсэг дарснаар хамаг хэрэг манджээ. Хувь хүний гаргасан техник-алдаа хэмээн “уучлалт” гуйх, “итгэмээргүй юм” гэсэн байдлаар эргэлзсээр өнгөрүүлсэн билээ. Залруулах хүртэл 20 минут үргэлжилж, дэлхийн бирж, санхүүг томоохон эрсдэлд оруулах дөхсөн энэ тохиолдлыг хянан шалгахаар болжээ. Хувь хүний үсэг андуурч дарснаас үүдэн гарсан гэдэг дүгнэлтийг хянан үзэж, нарийвчлан тогтоохоор болоод байна. Ер нь санаатайгаар “Бор шувуу” нисгэсэн байх гэсэн эргэлзээнд орж эхэлжээ. Үүнийг хяналт шалгалт явуулах байгууллага болох SEC /Securities and Exchange Commission/ нягтлан тогтоохоор болж байгаа ажээ.
Нью-Йоркийн бирж болон Citigroup-ийг хянан шалгах юм байна. “B”, “M” үсэг компьютерийн товчлуур дээр хөрш зэргэлдээ байдаг боловч бас ч гэсэн “N” үсгээр жийргэвч хийсэн, хоорондоо 4 см-ийн зайнд оршдог ажээ. Гол асуудал нэг сая гэхийг англи хэлээр “million”, тэрбумийг “billion”  гэж дууддаг дээр төвлөрч байгаа юм. Нүд аних, нээх хугацаанд болж өнгөрсөн энэ алдаанаас болж, АНУ-ын бирж  дээр 700 тэрбум долларын хэрэг ийнхүү мандсан байна. Dow Jones л гэхэд л энэ хэдхэн мөчид 10 хувийн алдагдалд оржээ. АНУ-ын Citigroup-ийн операторч “М” үсгийн оронд “B”  үсэг цохисон хэрэгт холбогдоод байгаа юм байна. Хэрэг зөвхөн энэ хоёр үсгээр хязгаарлагдсангүй. Операторч бас “худалдаж авна”  гэсэн товчлуур дарах гэж байгаад “худалдана” гэсэн товчлуур дараад хаяжээ.  Уул нь 16 сая долларын хувьцаа худалдаж авна гэх байсныг 16 тэрбум долларын хувьцаа худалдана гэж андуурчээ. Үүнээс болж, бидний  мэдэх Ariel угаалгын нунтаг болон эрэгтэйчүүдийн сахлын машин Guillette үйлдвэрлэдэг Procter&Gamble-гийн хувьцаа 37.6 хувь буюу 62 доллараас 39 доллар хүртэл нүд анихын зуур буурсан байна.

Эх сурвалж: EXPANSION.com
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж