
Нью-Йоркийн бирж болон Citigroup-ийг хянан шалгах юм байна. “B”, “M” үсэг компьютерийн товчлуур дээр хөрш зэргэлдээ байдаг боловч бас ч гэсэн “N” үсгээр жийргэвч хийсэн, хоорондоо 4 см-ийн зайнд оршдог ажээ. Гол асуудал нэг сая гэхийг англи хэлээр “million”, тэрбумийг “billion” гэж дууддаг дээр төвлөрч байгаа юм. Нүд аних, нээх хугацаанд болж өнгөрсөн энэ алдаанаас болж, АНУ-ын бирж дээр 700 тэрбум долларын хэрэг ийнхүү мандсан байна. Dow Jones л гэхэд л энэ хэдхэн мөчид 10 хувийн алдагдалд оржээ. АНУ-ын Citigroup-ийн операторч “М” үсгийн оронд “B” үсэг цохисон хэрэгт холбогдоод байгаа юм байна. Хэрэг зөвхөн энэ хоёр үсгээр хязгаарлагдсангүй. Операторч бас “худалдаж авна” гэсэн товчлуур дарах гэж байгаад “худалдана” гэсэн товчлуур дараад хаяжээ. Уул нь 16 сая долларын хувьцаа худалдаж авна гэх байсныг 16 тэрбум долларын хувьцаа худалдана гэж андуурчээ. Үүнээс болж, бидний мэдэх Ariel угаалгын нунтаг болон эрэгтэйчүүдийн сахлын машин Guillette үйлдвэрлэдэг Procter&Gamble-гийн хувьцаа 37.6 хувь буюу 62 доллараас 39 доллар хүртэл нүд анихын зуур буурсан байна.
Эх сурвалж: EXPANSION.com
Бэлтгэсэн Д.Пунцаг