Төрийн ордонд өнөөдөр үйл явдал өрнүүн байх төлөвтэй байна. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд хуралдахаар гишүүд нь цуглаж эхлээд байгаа бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн мөн хуралдахаар болоод буй. Тус эвслийн бүлгийнхний хувьд өнөөдрийн хуралдаандаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг байлцуулан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Ингэхдээ “Шударга ёс” эвсэлд аль яамдыг харьяалуулах талаар ярилцана гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө.
Г.ДАРЬ