Энэ цагаар АНУ Турк хоёр босогчдын эсрэг Башар Ассад химийн зэвсэг хэрэглэвэл хэрхэн ажиллах талаар хувилбараа боловсруулж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Стамбул хотод Туркийн Гадаад хэргийн сайд Ахмет Давутоглутай уулзсаны дараа энэ тухай мэдээлсэн байв.
Сирийн зэвсэгт сөргөлдөөн хурцдаж, гадны оролцооны эсрэг Ассад химийн зэвсэг хэрэглэх аюул үүссэн нөхцөлд ажиллах Америк-Туркийн ажлын тусгай хэсгийг бий болгохоор тэд шийдэцгээсэн байна. Тусгай хэсэг нь тийм нөхцөлд цэргийнхэн болон тусгай албад мөн улстөрчдийн ажиллагааны уялдаа холбоог зохицуулах үүрэгтэй ажээ.
Ш.МЯГМАР