
Nina Simone нь 1933 онд төрсөн ба 1950-1960 оны үед олонд танигдан алдаршиж байсан домогт нэгэн юм. Тэрбээр классик, жазз, блюз, R&B стилиэр дуулдаг байсан төдийгүй гайхалтай чадварлаг төгөлдөр хуурч, иргэний эрхийн төлөө тэмцэгч байсан аж.
Тэрбээр 1958-1974 оны хооронд нийтдээ 40 гаруй хуурцаг гаргаж байсан ба “Little Girl Blue” дебют нь хамгийн алдартай юм.
Mort кино зохиолоо Simone болон түүний туслах Clifton Henderson хоёрын харилцаан дээр түлхүү ач холбогдол өгч бичсэн байна. Түүний туслахын дүрд Английн жүжигчин David Oyelowo тоглох аж.
Н.Наран