Алжирийн дипломат Лахдар Брахими тусгай элчээр томилогдож магадгүй гэж дипломат эх сурвалжаас авсан мэдээндээ үндэслэн Reuters баасан гаригт мэдээлсэн. Ойрын хоногуудад өөр нэр дэвшигчид тодрохыг үгүйсгэх аргагүй.
Сирийн асуудлыг зохицуулах НҮБ-ын болон Арабын орнуудын лигийн тусгай элчийн алба өөрийн төлөвлөгөө нь биелэх боломжгүй боллоо гээд Кофи Аннан уг тушаалаас огцорсны дараа эзэнгүй хоцорсон юм. Сөргөлдөгч талууд гал зогсоож, Сирид НҮБ-ын ажиглагчдыг ажиллуулах зэрэг зүйл уг төлөвлөгөөнд тусгагдсан байлаа.
Алжир 1962 онд тусгаар тогтнолоо зарласны дараа Лахдар Брахими Египет ба Их Британид дипломат төлөөлөгчдийн газрыг толгойлж байсан гэнэ. Тэрээр 1991-1993 онд Алжирийн Гадаад хэргийн сайдаар, дараа нь НҮБ-д алба хашиж байв. Мөн Арабын орнуудын лигид улсаа төлөөлж байлаа. Брахими олон улсын байгууллагын тусгай элчээр Афганистан, Ирак, ӨАБНУ, Гаитид ажиллан Ливаны сөргөлдөөнийг зохицуулахад оролцжээ.