
Стратегийн чухал Алеппо хотын гол түшиц Салахеддин дүүргийн төлөөх тулалдаанд босогчид шахагдан ухарсан тухай “Сирийн чөлөөт армийн” төлөөлөгч мэдэгдсэн байна. Засгийн газрын цэрэг Салахеддин дүүргийг өмнө байгаагүйгээр маш хүчтэй бөмбөгджээ. Босогчид аргагүйн эрхэнд дүүргийг орхихоос өөр замгүй болжээ. Тэд хөрш районуудад байрлаад байна. Одоо арми босогчдын хувьд бэлгэдлийн болсон уг дүүрэгт хяналтаа тогтоож байна.
Босогчдын дарга нар нь “Уг дүүргээс тактикийн ухралт хийсэн, удахгүй сөрөг довтолгоонд орно” гэж хэлж байна. Алеппо дахь тулалдаан үргэлжилж байна Бараг найман мянга орчим босогчид байнгын армийн 20 мянган цэргийнхний эсрэг байлдаж байна.
Ш.МЯГМАР