Грек богино хугацааны үнэт цаас гаргав

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Грек богино хугацааны үнэт цаас гаргав

Энэ
долоо хоногт гурав гаруй тэрбум еврогийн үнэтэй богино хугацааны үнэт
цаасыг гаргаж ийм аргаар улс орноо наймдугаар сард дампуурахаас аварна
хэмээн Афин найдаж байна.

Энэ наймдугаар сард дефолт гаргахгүйн
үүднээс долоо хоног эхлэнгүүд 3,125 тэрбум еврогоор үнэлэгдэгдэх богино
хугацааны үнэт гаргаж эхэлнэ гэж Улсын өр барагдуулах асуудал хариуцсан
албанаас мэдээлжээ. Арван гурван долоо хоногийн хугацаанд эргэн төлөгдөх
үнэт цаасыг наймдугаар сарын 14-нд гаргахаар болжээ.

Грекийн
Сангийн яам эдгээр үнэт цаасны наймаанаас орж ирэх мөнгөөр улсын урсгал
зардлыг хаах гэнэ. Олон улсын зээлдүүлэгчид түр хугацаагаар тусламжаа
зогсоосон учраас тэд ийм арга хэмжээ авч байна. Зээлдүүлэгчид Грек
хэмнэлтийн талаар авсан үүргээ хэрхэн биелүүлж байгааг тогтоотол түр
хугацаагаар санхүүгийн тусламжаа зогсоогоод байгаа юм.

2010 оны
өвлөөс эхлэн Грек урт ба дунд хугацааны үнэт цаас гаргах эрхгүй болсон.
Санхүүгийн тусламжид нэмэр болгохын тулд тус орны Засгийн газар сард
хоёр удаа 3-6 сарын  төлөгдөх хугацаатай богино хугацааны үнэт цаас
арилждаг. Гэхдээ өнөөг хүртэл Грек 1,95 тэрбум евроноос давсан
үнэлгээтэй богино хэмжээний үнэт цаас гаргаж байгаагүй юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж