Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 4-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, улсын яллагч Ц.Хашбаатар тэдэнд 1,2 жилийн ял төлөвлөснөө мэдэгдсэн. Гэвч шүүх бүрэлдэхүүн тэдний хэрэгт нотлох баримт дутуу хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан юм. Гэтэл улсын яллагч Ц.Хашбаатар уг шийдвэрийг эсэргүүцэж, зургадугаар сард Нийслэлийн шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ. Энэхүү эсэргүүцлийг Нийслэлийн шүүхэд хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, анхан шатны шүүхээр шийд гэх шийдвэр гаргасан юм. Ингэснээр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарыг шүүх хурал товлогдсон байна.
Хэргийг сануулахад, З.Баянсэлэнгэ нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчлах үеэр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан шалтгаанаар эрүүгийн хэрэгт холбогдсон юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар буруутгаж буй.