Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Барселона гэдэг нэрийг дэлхий нийтээрээ мэднэ. Испанийн энэ хотыг ингэж алдаршуулсан хоёрхн гол зүйл байдаг юм билээ. Нэг нь каталон үндэстний домогт хөлбөмбөгийн клуб “Барселона”, нөгөө нь алдарт “Ла Рамбла” гудамж. Жуулчид энэ гудамжаар зүгээр л явган алхахын тулд хэтэвчин дэх мөнгөндөө огт гар татдаггүй гэдэг. Яагаад гэвэл, энэ гудамж бүхэлдээ дэлгүүр, үйлчилгээний газруудтай төдийгүй автомашин огт явуулдаггүйгээрээ онцлогтой. Хотын энэ гудамжинд баяр хөөр, хөгжил цэнгэл үргэлж бялхаж байдаг. Каталончууд үндэсний баяраа энэ гудамжиндаа тэмдэглэж, “Барса”-гийнхаа тоглолтыг эндээ л цугларч үзэж, хотынхоо багийг дэмжиж байдаг. Учир нь, энэ гудамжинд бүх зүйл бий. Тиймээс ч жуулчдын харааг татдаг байх. Яг ийм алдарт гудамжны нэг бол “Арбат” юм. “Арбат” нь Москвагийн эртний гудамжуудын нэг бөгөөд жуулчдын заавал очиж үзэх газрын нэг гэгддэг. Эндээс оросуудын соёлтой танилцаж, бас орчин үеийн шинэ брэнд гээд хүссэнээ худалдаж авах, хамгийн тухтай орчинд хооллож, ундлах боломжтой байдаг болохоор Москвачууд ч өөрсдөө очих дуртай байдаг. Өөрөөр хэлбэл, Москвагийнхан, Барселоначууд амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг өнгөрүүлдэг нэг газар бол “Арбат” ба “Ла Рамбла” гудамж. Аз жаргал умбаж байдаг болохоор л жуулчид очих дуртай байдаг биз. Харин манайд ийм гудамж бий бил үү?

“Жуулчин”-ы нэртэй гудамжны өнгө төрх өдгөө ямар байгааг Улаанбаатарынхан бид бүгд мэднэ дээ. Тэнд гэр бүлээрээ, найз нөхдөөрөө амарч зугаалах боломж үнэндээ байхгүй гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Уг нь хүүгийнхээ төрсөн өдрийг ресторанд нь тэмдэглэчихээд, дэлхийн брэнд, Монголынхоо сэтгэлд хүрсэн үйлчилгээнүүдийг нэг дороос хүртэх боломжтой тийм гудамжтай байвал ямар гоё байх бол. Яг л “Арбат”, “Ла Рамбла” шиг амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг өнгөрүүлдэг гудамж Улаанбаатарт маань байдаг бол гэсэн бодол олон хүнд төрдөг биз. Тэгвэл тийм гудамж тун удахгүй нээгдэх нь. Танилц, “ViVA CiTY”. 

Улаанбаатар хотын хамгийн цэнгэг агаартай хэсэгт буюу Яармагийн гүүр гараад л, Туул голын эрэг дагуу хэрэгжиж буй “Шинэ гэр” төслийг хүмүүс андахгүй мэдэж байгаа болов уу. “MCS Property” компанийн хэрэгжүүлж буй энэ төслийн үр дүнд 1600 өрх шинэ орон сууцанд орох боломж бүрдэж байгаа. Бүрэн тавилга, цахилгаан бараатай орон сууцандаа чемодантай хувцсаа аваад тун удахгүй иргэд нүүж орох бол нийслэлийнхэн бид Монгол “Арбат”, Монгол “Ла Рамбла” руугаа цугтаа “нүүх” л үлдэж байна. Өөрөөр хэлбэл, Яармагийн дэнжинд хэрэгжүүлж буй “ViVA CiTY” төслийн хүрээнд шинэ орон сууцнууд босоод зогсохгүй томоохон худалдаа, үйлчилгээний гудамж бий болж байгаа юм. Гэхдээ зүгээр ч нэг гудамж биш шүү.

“ViVA CiTY”-гийн гудамжинд яг “Ла Рамбла” шиг автомашин гол гудамжаар явахгүй юм байна. Хүүхдээ чөлөөтэй гүйлгэж, усан оргилуур, цэцгийн мандал дунд зугаалж, хүсвэл дуртай дэлгүүр, үйлчилгээний төвөөрөө үйлчлүүлэх боломж тэнд бий болох нь. Хоёр км үргэлжлэх энэ гудамжинд Монголын төдийгүй дэлхийн шилдэг брэндүүд аль хэдийнэ “нүүж” очжээ. “ViVA CiTY” төслийг хэрэгжүүлж буй залуусын танилцуулснаар тэнд томоохон брэндүүд аль хэдийнэ байр талбайгаа захиалсан байна. Ганц нэгийг нь дурдвал, дэлхийд алдартай”United Colors of Banetton”, “Аdidas”, “Columbia”,  “Li-Ning”, “KIA motors”, “Timberland”, “Reebok”-ынхон “ViVA CiTY”-гийн гудамжинд үйл ажиллагаа явуулах юм байна. Бас Монголын үүрэн телефоны операторууд, “it zone” компьютерийн их дэлгүүр, “Sky” супермаркет, “Аянчин” дэлгүүр, “Монос”-ын сүлжээ эмийн сан иргэдэд үйлчлэхээр болсон байна. Мэдээж үүнээс гадна олон дэлгүүр, үйлчилгээний төвүүд шинэ гудамжинд ирсэн бүхэнд үйлчлэх юм. “Nomads”-ын сүлжээ ресторанд хооллож, “Irish”,”London pub” зэрэгт ажлаалаа тайлах бололцоо бий. Хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, зочид буудал гээд хүнд хэрэгтэй бүхэн уг гудамжинд байгаа. Бизнес эрхлэгчдийн хувьд эдгээр байгууллагатай хаяа дэрлэн бизнесээ өргөжүүлэх алтан боломж байгаа юм билээ. Яг дэргэдээ 1600 айл байрлаж, Улаанбаатарынхан уг гудамжинд баяр ёслолоо тэмдэглэж, амралт чөлөөт цагаа өнгөрөөнө гэхээр бизнесээ тэлэх таатай боломж байх нь гарцаагүй. Нэгэнт энэ талаар өгүүлсэн болохоор “ViVA CiTY”-гийн талаар тойм зураглах нь зөв байх.

1600 гаруй айл, 700 автомашины ил зогсоол бүхий “ViVA CiTY”-гийн гол онцлог бол хоёр км үргэлжлэх гудамж. Автомашины хөдөлгөөнийг хязгаарласан болохоор дээр өгүүлсэнчлэн энэ гудамжинд хүссэнээрээ амарч болно. Бас жуулчдын төдийгүй монголчуудын анхаарлыг татах Мандухай сэцэн хатны хөшөө бүхий усан оргилуур, энд тэндгүй байрлах цэцгийн мандал, усан сангууд гэхээр  “ViVA CiTY” яах аргагүй бидний очих газрын тоог нэгээр нэмэх нь гарцаагүй. Нөгөөтэйгүүр, хотын шинэ төлөвлөлт Яармаг руу нүүж буй энэ үед хамгийн тохиромжтой байрлалтай шинэ үйлчилгээний гудамж нь “ViVA CiTY”-гийнх байх нь гарцаагүй юм. Хамгийн гол нь Улаанбаатарынхан, залуус бидний чөлөөт цагаа өнгөрөөх газар нэгээр нэмэгдлээ. Үндэсний их баяр наадмаа тэндээ тэмдэглэж, хөлбөмбөгийн тоглолтыг тэндээ үзэж, хүсвэл шинэ оноо ч угтаж болох тийм таатай орчныг “ViVA CiTY”-д бүрдүүлэх юм билээ. Рио де Жанерогийн зуны XXXI олимпийн тоглолтыг ч “ViVA CiTY”-гийн гудамжнаас үзэж, Монголынхоо тамирчдын дээлийн захыг мушгиж суух боломж бидэнд олдох нь.

Миний шинэ танил “ViVA CiTY”-тэй танилц. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж