“Сэнгүр брэнд”-ийн 5 жилийн ойн 5-аар бэлэгдсэн сюрпризүүд үргэлжилсээр байна

Хуучирсан мэдээ: 2012.08.10-нд нийтлэгдсэн

“Сэнгүр брэнд”-ийн 5 жилийн ойн 5-аар бэлэгдсэн сюрпризүүд үргэлжилсээр байна

“М-Си-Эс, Эй-Пи-Би” компанийн “СЭНГҮР” брэндийн 5 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тиймээс Сэтгэл сэргээх Зөөлөн амтаараа хэрэглэгчдийнхээ таашаалд хүрсэн “Сэнгүр” брэнд 5 насныхаа төрсөн өдрийг тохиолдуулан хэрэглэгчдийнхээ сэтгэлийг сэргээсэн маркетингиараа онцгойрч “Сэтгэл сэргээсэн зун”-ыг хэрэглэгчдэдээ бэлэглэж буй. Мөн хэрэглэгчидтэйгээ хамт “СЭНГҮР” брэндийн 5 насны ойг мэдрэх  5 том ажиллагаа зохион байгуулах зорилго тавьснаа биелүүлсээр байна.

Mаркетингийн албаны дарга Патси Лимтэй ярилцлаа.

-“Сэнгүр” брэндийн 5 жилийн ой хэрхэн үргэлжилж байна вэ?

-Бид СЭНГҮР брэндийн 5 жилийнхээ ойг тохиолдуулан хэрэглэгчдэдээ 5 том бэлэг бэлдсэн. Эхний бэлэг маань наадмын өмнө нээлтээ хийсэн “Сэнгүр Асар” байлаа. Нийслэлийн “А” бүс, “АСА” циркийн хойно хамгийн том асар нээгдсэн нь Монголын шилдэг асарын тоонд зүй ёсоор оржээ. “Сэнгүр асар” маань  залуусын очих дуртай газруудын нэг болсонд бид баяртай байгаа. Хэрэглэгч, залуус маань тэнд 5 жилийн ойн шинэ савлагаатай “Сэнгүр” шар айргаа амтлан, үдэш бүр хамтлаг дуучдын тоглолт, уран бүтээлийг үзэж энэ зуныг зугаатай, сэтгэл хангалуун өнгөрөөж байна.

-5 жилийн ойд зориулсан шинэ савлагааныхаа талаар танилцуулаач?

-“Сэнгүр” брэндийнхээ 5 насны ойг нь тохиолдуулан одоо байгаагаас илүү өнгөлөг, энэ зуныг сэтгэл сэргээсэн зун байлгахын тулд өөрчлөлт хийж буй. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчидтэйгээ хамт 5 насныхаа ойг тусгай, өвөрмөц байдлаар “Сэнгүр” шар айргаа амталж, баяраа хамтдаа мэдрэх үүднээс савыг нь шинэчилсэн. Гэхдээ “Сэнгүр” шар айрагны сэтгэл сэргээх зөөлөн амт нь хэвээр байгаа гэдгийг онцолмоор байна.

-“Сэнгүр” брэндийн 5 жилийн ойн хоёр дах том ажил юу байв?

-Таван насны ойн урамшууллын бэлэг бүхий тусгай хайрцагласан багц “Сэнгүр” шар айргийг үндэсний баяр наадмаар Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэтийн супермаркетуудаар борлуулж хэрэглэгчдэдээ бэлэг барьсан. Тодруулбал, таван ширхэгээр багцагсан лаазтай “Сэнгүр” шар айраг, бэлэг дагалдсан “Сэнгүр” брэндийн багц борлуулагдаж буй.

-Гурав дах том ажиллагаагаа “Сэнгүр” брэндийн төрсөн өдрөөр задлана гэсэн. Төрсөн өдрийг хэрхэн тэмдэглэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Бид 5 жилийнхээ ойг 5-ын тоогоор бэлэгдэж, таван том ажил хийж байгааг ярьсан. “Сэнгүр” брэндийн төрсөн өдөр наймдугаар сарын 11-ний бямба гаригт тохионо. Төрсөн өдрөөрөө мөн л Сэтгэл сэргээх 5 том бэлэг барихаар бэлтгээд байна.

-5 том бэлэгнийхээ заримаас нь товч танилцуулахгүй юу?

-Төрсөн өдрийн баяраа “River Beach” дээр хэрэглэгчидтэйгээ хамт тэмдэглэнэ. Нээлт 15.00 цагт албан ёсоор эхэлнэ. Бүхэл өдрийн турш “Сэнгүр” брэнд хэрэглэгчиддээ Сэтгэл сэргээсэн олон сонирхолтой арга хэмжээ, сюрприз, Монголд анхдагч болж буй үзүүлбэрүүдээр бэлэг барихаар бэлтгэж байна. Тухайлбал, воллейболын мэргэжлийн тамирчдын 10 баг  элсний воллейбалын төрлөөр халз тулалдана. Мөн Монголд анх удаа бассейныг шар айргаар дүүргэнэ, Монголын хамгийн урт, том грилл барбекюг “Silk Road” рестораны хамт олон бэлтгэж байгаа. Мянга сонсохоор нэг үз гэдэг шиг хэрэглэгчид та бүхнийгээ ирээд гайхамшгийг мэдрээрэй гэмээр байна.

-Төрсөн өдрийн 5 бэлгийн нэг нь “SENGUR secret” загварын шоу гэж сонссон. Энэ талаар танилцуулахгүй юу?

-“Сэнгүр” брэнд нь стиль имижээ илүү сэтгэл сэргээсэн, шинэлэг болгохоор зорьж буй. Тиймээс ч  Загварын ертөнцтэй  холбоотой ажиллаж байгаа. Үүний эхлэл нь бид “Сэнгүр асар”-ынхаа нээлтэнд энэ зуны өнгө, дэгжин хээнцэр эрэгтэй эмэгтэй загваруудыг толиулсан. Харин төрсөн өдрөөрөө “SENGUR SECRET” загварын шоуг зохион байгуулах гэж байна. Энэхүү шоу маань маш сонирхолтой, нүд хужирлууштай болох болно. Бид “Шилмэл загвар” агентлагийн хамт олонтой хамтарч ажиллаж байгаа.

-Төрсөн өдрийн урлагийн тоглолт ч хамгийн шилдэг болох уу?

-Үүнд хэрэглэгч, залуус маань эргэлзэх хэрэггүй. Энэ зуны хамгийн шилдэг тоглолттой шоунуудын нэг байх болно. Төрсөн өдрийн тоглолтонд маань Төрийн шагналт дуучин Л.Болд, BX, “Гурван охин”, “Lumino”, “Fire” зэрэг хамтлаг дуучид тус бүр 30 минутын тоглолтоо үзүүлнэ. Мөн Монголын хоёр шилдэг DJ болох Өлзий & Золоо та бүхний сэтгэлийг сэргэтэл доргиож Сэнгүр брэндийн төрсөн өдрөөр бут авах болно. Тоглолтын найруулга, зохион байгуулалтыг “Оn&Оff” продакшны Ононбат ах хариуцан  ажиллаж байгаа тул шоуны чанарт эргэлцэх зүйлгүй гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж