Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг дөнгөж сая Засгийн газрын бүтцийн тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн мэдүүлснийхээ дараа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барихаар болоод байсан юм. Гэвч Ерөнхий сайд маргааш өглөө 09.20 цагаас уг хуулийн төслийг өргөн барихаар хойшлуулжээ. Хэрэв боломжтой бол маргааш үдээс хойшдоо хуулийн төслийг холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх юм байна.
Эх сурвалжаас авсан мэдээллээр бол шинэ Засгийн газар 16 яамтай байх
бололтой. Ингэхдээ 16 яамны сайд нар дээр ерөнхий сайд, шадар сайд,
ЗГХЭГ-ын сайд нарыг нэмээд нийт 19 сайдтай, яам тус
бүр нэг дэд сайдтай байхаар төлөвлөжээ.