USAID-ын төсөлтэй хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

USAID-ын төсөлтэй хамтран ажиллана

Монголын татварын алба, АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлаг /USAID/-ын “Бизнесийг дэмжих санаачилга төсөл”-тэй зардал бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Ингэснээр Монголын бизнес эрхлэгчдийн татвар төлөхийн тулд гаргаж байгаа зардлыг бууруулах боломжтой юм. Монголын бизнес эрхлэгчид татвараа төлөхийн тулд жилд 93.5 тэрбум төгрөгийн зардал гаргаж байгаа аж. Энэ зардлыг 21,5 тэрбум төгрөг хүртэл буюу жилд 72 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой гэсэн судалгааг USAID хийжээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж