Угандагийн нисгэгчид сураггүй алга болжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Угандагийн нисгэгчид сураггүй алга болжээ

Уганда улсын байлдааны зориулалттай хоёр нисдэг тэрэг Сомали улсыг зорих замдаа Кени улсад осолдож, таван нисгэгч сураггүй алга болжээ.

Кенийн зэвсэгт хүчний төлөөлөгч Могита Онгеригийн мэдээлснээр Угандагийн Засгийн газраас таван нисгэгчийн нэгийг нь олсон тухай мэдээлжээ.

Харин үлдсэн дөрвөн нисгэгчийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм  байна. Осолдсон нисэх багийн гишүүд өчигдөр буюу ням гаригт өөрийн улсаас цэргийн ажиллагааны заавраар явж байгаад ийнхүү замдаа осолджээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр Уганда улс энэ онд 17.000 цэргээ Афганистаны цэргийн ажиллагаанд дайчилсан аж. Цэргүүд өөрсдийн үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа лалын шашинт Аль-Кайда гэмт бүлэглэлийнхний гарт амиа алдах нь элбэг байдаг хэмээн Угандагийн зэвсэг хүчний төлөөлөгч мэдээлжээ.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж