Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцийн тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн мэдүүлж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын бүтцийн саналд даруй хариу өгөхөө илэрхийлсэн байна.
Эх сурвалжаас авсан мэдээллээр бол шинэ Засгийн газар 16 яамтай байх бололтой. Ингэхдээ 16 яамны сайд нар дээр ерөнхий сайд, шадар сайд, ЗГХЭГ-ын сайд нарыг нэмээд нийт 19 сайдтай байхаар төлөвлөжээ. Яам тус бүр нэг дэд сайдтай байх аж.
Г.ДАРЬ