
“С” хэсгийн тухайд өчигдөр Норвег 5:1-ээр Францын багийг, Чехийн шигшээ 2:1 харьцаатай Шведийн багийг хожсоноор энэ хэсгээс Швед, Чех болон Норвегийн багууд ижил зургаан оноотой дараагийн шатанд шалгарсан бол ганц ч хожил аваагүй Францын хоккейчид дэлхийн аваргын хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхгүй болсон юм.
Шайбтай хоккейн ДАШТ-ий эхний шатанд шилдэг 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн бөгөөд хэсэгтээ манлайлсан эхний гурван баг дараагийн шатанд шалгарсан. Ингэхдээ “А” болон “D” хэсгээс шалгарсан багууд “Е” хэсэгт, харин “В” болон “С” хэсгийн багууд “F” хэсэгт хуваагдан өрсөлдөх юм.
Тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд өнөөдөр эхлэх бөгөөд тодруулбал, монголын цагаар 22.15 цагаас Словак, Дани болон Канад, Норвегийн багийн тоглолт, харин 02.15 цагаас Финлянд, Беларусь болон Швед, Латвийн багийн тоглолт болно.
ДАШТ-ий дараагийн шатанд шалгарсан багууд:
E хэсэг:
ОХУ – А хэсгийн ялагч
Герман – D хэсгээс хоёроор шалгарсан
Дани – D хэсгээс гурваар шалгарсан
Словак – А хэсгээс хоёроор шалгарсан
Финлянд – D хэсгийн ялагч
Беларусь – А хэсгээс гурваар шалгарсан
F хэсэг:
Швейцарь – В хэсгийн ялагч
Канад – В хэсгээс хоёроор шалгарсан
Швед – С хэсгийн ялагч
Чех – С хэсгээс хоёроор шалгарсан
Норвег – С хэсгээс гурваар шалгарсан
Латви – В хэсгээс гурваар шалгарсан
С.Цэлмэг