Цагдаагийн ерөнхий газраас албан хаагч, ахмадууддаа зориулж, тэдний эрүүл мэндийг дэмжих, алжаал тайлах, нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Цагаан шонхор” нэртэй шинэ амралт, сувиллын газар нээсэн байна. Уг амралт нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дахь Жанхайн аманд Хөвсгөл далайн хөвөөнд байрладаг аж. Шинэ амралтын нээлтийн үеэр Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газар, Хөвсгөл, Завхан, Дорноговь, Сүхбаатар , Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь цагдаагийн газрын хэлтсийн алба хаагчид болон ахмадууд зэрэг 90 гаруй төлөөлөгчид оролцож, Хөвсгөл далайн орчимоор тойрон аялал зохион байгуулсан байна.
Э.САР