Тамирчид нутгийн зүг жолоо залж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Тамирчид нутгийн зүг жолоо залж эхэллээ


“Лондон 2012” зуны олимп өндөрлөж, Хитроу нисэх онгоцны буудал нутаг буцаж буй тамирчдаар дүүрчээ. Уг онгоцны буудлын албаны хүмүүсийн мэдээлснээр өнөөдөр буюу даваа гаригт л гэхэд 116.000 тамирчин тус онгоцны буудлаар үйлчлүүлсэн гэнэ. Хитроу нь Европын хамгийн хөл хөдөлгөөнтэй олон улсын нисэх буудлуудын нэг бөгөөд  тэмдэглэлт бус жирийн өдрүүдээр дунджаар 95.000 хүн үйлчлүүлдэг аж. Албаны хүмүүсийн мэдээлснээр Хитроугийн түүхэнд хамгийн олон хүн үйлчлүүлсэн нь 2011 оны долдугаар сарын 29 бөгөөд энэ үеэр 123.000 хүн  үйлчлүүлж байжээ. Олимпийг зохион байгуулагчдын мэдээлснээр Лондоны олимпийн үеэр Хитроугийн 31 нислэгийн баг, аюулгүй байдлыг хангах долоон ажлын алба ажилласан гэнэ. Албаны хүмүүсинй мэдээлснээр өчигдөр буюу ням гаригийн шөнө л гэхэд 6.000 тамирчин нутаг буцжээ.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж