Өнөөдөр БНСУ-ын нийслэл Сөүл хотын урлагийн музейд гал гарсан байна. Үүний улмаас дөрвөн хүн нас барж, 19 ажилтан гэмтэж бэртжээ. Хохирогчдын ихэнх нь галын утаанд амьсгал нь боогдож, угаартсан байна.
Уг галыг унтраахаар 170 гал сөнөөгч ажиллаж байгаа бөгөөд өөр хохирогчид байгаа эсэхийг аврагчид хайж байгаа аж.
Уг музей нь гурван давхар ба гал түймэр барилгын суурь хэсэгт бүрэн тархаад байгаа гэнэ. Шинжээчид одоогоор гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
Б.Анхтуяа