Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт зусаж байсан малчин н.Пүрэвжавын хотонд наймдугаар сарын 6-нд гурван үхэр тодорхойгүй шалтгааны улмаас үхсэн байна. Малын сэг зэмээс авсан сорьцыг тус аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд боом өвчин болох нь тогтоогдсон байна. Тиймээс аймгийн Засаг дарга захирамж гарган хорио цээрийн дэглэм тогтоосон талаар mongolnews.mn сайтад мэдээлжээ. Энэ үеэр сумаас томилогдсон Ажлын хэсэг хорогдсон малын сэг зэмийг булж устган, голомтын бүсэд байгаа хоёр хот айлын болон сумын төвийн ойролцоох айл өрхийн нийт 300 гаруй үхэрт урьдчилан сэргийлэх тарилга хийсэн байна.
Э.САР