“Шударга ёс” эвслийн бүлэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

“Шударга ёс” эвслийн бүлэг хуралдана

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 15.30 цагт хуралдах болсон байна. Тус хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсон аж. Өнгөрсөн хавар УИХ нь Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах ёстой байсан ч тухайн үеийн намын бүлгүүд “Зөвхөн НИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт нэг өдөр зохион байгуулж, аймаг, сумын ИТХ-ын сонгуулийг намар аравдугаар сард зохион байгуулъя” гэсэн шийдэлд хүрч эл төслийг орон нутгийн сонгууль хийхийн өмнө өөрчлөхөөр болсонтой холбоотой юм. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа УИХ-ын тухай хуульд нийцүүлэх шаардлага тулгарч буй. Тухайлбал, санал хураалтыг 20.00 цагт дуусгах, сонгогчиддоо бэлэн мөнгө, архи дарс тараахыг хориглох. Сонгуульд нэр дэвшигч нь баяр наадмыг ивээн тэтгэхийг хориглох гээд олон заалтыг тусгах шаардлагатай болж буй. Түүнээс гадна санал хураалтын дүнг автомат машинаар уншуулж нэгтгэх үү гэдэг шийдлийг ч гаргах ёстой.

Мөн тус бүлэг Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж