Америкийн жолооч нар дунджаар 165,000 мил зам туулахдаа нэг осол гаргадаг гэсэн судалгаа байдаг байна.
Харин Google-ийн Жолоочгүй машин туршилтаар 300,000 мил замыг ямар ч осол гаргалгүйгээр амжилттай туулж чадсан байна.
Google компани Toyota Pruis машинд камер, дамжуулагч зэрэг төхөөрөмжүүдийг суулгаж өөрөө жолоодогч машин болгож, маш сайтар шалгасны эцэст зам дээр туршилтанд оруулсан ба үр дүн нь харьцангуй сайн гарчээ.
Энэхүү үзүүлэлт нь Google-ийн жолоочгүй робот машин нь жолоочтой машинаас илүү найдвартай, аюулгүй болохыг харуулж байгаа ажээ.
Т.МӨНХТҮВШИН