Монгол охидын нүцгэн үнэн

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Монгол охидын нүцгэн үнэн

Хээрийн галуу нисэн vл хvрэх
газраас" хєєрхєн охид бєєн мєнгє євєрлєн ирэхээр яваад азгvйтэж зовлонд
унах нь цєєнгvй болж Хэн ч тэднийг харийн нутагт биеэ vнэлэн зовж
шаналахыг шахаж
шаардаагvй. Тэд єєрсдєє хvссэндээ л тэр. Тэдний ихэнх нь хаана ямар
ажил хийхээ, єєрєєр хэлбэл, биеэ vнэлнэ гэдгээ мэдэж байдаг. Ємнєд
хєршийн нийслэл Бээжин хот хэмээх их хєлийн газар жигтэйхэн баян
соёлтой бизнесмэнvvдтэй жаргаж цэнгэснийхээ эцэст баруун солгойгvй
цацаж байдаг их мєнгєнєєс нь халаасаа дvvргэнэ гэсэн дэврvvн мєрєєдєлд
автсан тэдний хувьд сая сая долларууд нvдэнд нь vзэгдээд байдаг
болохоос биш янз бvрийн дарамт шахалт, доромжлол амсаад эцэст нь улаан
мєнгєгvй болж, бичиг баримтаа хураалгаад эрvvл мэндээрээ хохирон бусдын
гарт барьцаалагдана гэдгийг зvvдлээ ч vгvй байдаг бололтой. Саяхан
Монголын ЭСЯ Хятадын талд мэдэгдэж тэнд барьцаалагдаж байсан монголбvсгvйчvvдийг
дєнгєж амьтай голтой байхад нь олж ирсэн юм байх. Хацар
гоо охид нь алдаж эндээд хvний нутагт шалны алчуураас дорд vзэгдэн
тарчилж явахад нь эцэг эх тєр засаг нь аварсан нь энэ. Vvний цаана
шороон тvмэн хятадуудын дунд аль газар нутагт нь хичнээн охин vр зовж
явааг яахин мэдэх билээ. Харамсалтай нь тэдгээр охидын
зарим нь нутагтаа ирээд биеэ тэнхэрмэгц хашралгvй дахин буруу замаар
будаа тээж, нэгэн шєнийн хєнгєн жаргалд автсан бизнесмэн эрийн халаасыг
хоослохоор зорьж аюулт євчний нян тараан дахин тэнvvчлэх болсон гэнэ.
Хамгийн сvvлийн мэдээллээр гэвэл цагдаагийн ажилтнууд нэгэн
телевизийнхний хамт баг бvрдvvлэн Биеэ vнэлэгч 30 гаруй хvний
бvрэлдэхvvнтэй секс группийг илрvvлэхээр ємнєд хєршийг зорьжээ. Эх
орноосоо зугтах мэт мєнгєний араас vхэн хатан зvтгэж ил далдаар хил
давсан тэдгээр охид бvсгvйчvvдийг бузар бусармаг амьдралаас нь
ангижруулан эх оронд нь эргvvлж авчрах, тэдний азтайг
гайхан атаархаж явахаар зэхээд байгаа эндхийн биеэ vнэлэгч охидод vнэн
байдлыг бодитоор мэдээлж сэрэмжлvvлэг болгох гэсэндээ ийнхvv хєрєнгє
зардал гарган газар дээрээс нь шууд сурвалжлахаар зорьсон нь энэ аж.
Эцэст нь хэлэхэд хvний эрхэнд жаргахаар єєрийн эрхээр зов гэдэгчлэн
охид бvсгvйчvvд маань хиртэй хэдэн цаасны хэрэгцээнээс болж харийн
хvний эрхэнд дарамтлуулж, хайртай хvнтэйгээ эдлэх хамгийн нандин
жаргалаа бизнесийн ажил мэргэжил хэмээн эндvvрч єєрийгєє vнэ цэнэгvй
мєнгєний машин болгон хувиргахаа болиосой.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж