Шүүхийн Ерөнхий зөвлөл, Нээлттэй нийгэм форум, шүүгчдийн холбоо хамтран зохион байгуулж буй “Шүүгчийн ёс зүй” сэдэвт сургалт Нээлттэй нийгэм форумын байранд болж байна. Сургалтад шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн төлөөлөл оролцож, санал бодлоо солилцож байгаа аж. Мөн Японы Нагояагийн их сургуулийн профессор Ясутомо Моригива урилгаар оролцож “Шүүгчийн ёс зүйн философийн үндэс”, “ХБНГУ болон Япон Улсын шүүгчийн ёс зүйн харьцуулсан судалгаа” сэдвээр лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Сургалт энэ сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Д.ЖАРГАЛ