Бо Силайгийн эхнэр хэргээ хүлээжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Бо Силайгийн эхнэр хэргээ хүлээжээ

БНХАУ-ын Коммунист намын экс-дарга Бо Силайгийн эхнэр Гу Кайлаа болон түүний туслах нарыг Английн бизнесмен Нейл Хейвудын амь насыг санаатайгаар хөнөөсөн хэргийг авч хэлэлцэх шүүх хурал өнгөрсөн пүрэв гаригт Хөбэй хотноо эхэлсэн билээ.

Харин энэхүү шүүх хурлын үеэр БоСилайгийн эхнэр Гу Кайлаа хэргээ хүлээж, Английн бизнесмен Нейл Хейвудын амь насыг хөнөөсөн болохоо мэдүүлжээ. Тэрбээр Нейл Хейвудыг өнгөрсөн арваннэгдүгээр сард Чинцунь дахь “Nanshan Lijing Holiday” зочид буудалд дуудан авчирч, архи өгч согтоогоод, түүнийг  ус ууя гэхэд нь усанд нь хор хийн өгч амийг нь хөнөөсөн байна.  Гу Кайлаа шүүх хурал дээр гэр бүлийн найз Нейл Хейвудын амь насыг хөнөөх болсон шалтгаанаа Нейл Хейвуд хүүгийнх нь амь насанд заналхийлсэн учраас арга буюу түүнийг хороосон гэж тайлбарлажээ. Мөн тэрбээр түүний амийг хороосондоо харамсаж буйгаа илэрхийлж, ямар ч ял оноосон хүлээн авна хэмээн мэдүүлжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж