Женнифер Энистон сүй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Женнифер Энистон сүй тавьжээ

Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин, найруулагч, продюссер Женнифер Энистон өнгөрсөн баасан гаригт найз залуу жүжигчин, найруулагч Жастин Терутай төрсөн өдрөөр нь сүй тавьсан байна.

Жастин Теру өмнө нь Женниферт гэрлэх санал тавиад байсан бөгөөд Женнифер хараахан хариу өгөөгүй байжээ. Харин тэрбээр найз залуугийнхаа төрсөн өдрөөр саналыг нь хүлээн авснаа хэлсэн байна.

Энэ талаар Жастины төлөөлөгч хэлэхдээ “Өнгөрсөн баасан гаригт Жастин гайхамшигтай төрсөн өдрийн бэлэг хүлээн аваад тун баяртай байгаа. Учир нь түүний найз бүсгүй Женнифер Энистон түүний гэрлэх саналыг хүлээн авсан тухайгаа хэлсэн” гэжээ. Женнифер Энистон болон Жастин Теру нар өнгөрсөн оны тавдугаар сараас болзож эхэлжээ.

Женнифер Энистоны сүй тавьсан нь хуучин нөхөр Брэд Питт болон Анжелина Жоли нарын хуримын товоо зарласан үетэй хачирхалтайгаар давхцсан байна. Холливуудын алдарт хосууд болох Анжелина Жоли болон Брэд Питт нар нь долоон жилийн турш хамтран амьдарч, зургаан хүүхдийн эцэг эх болсны эцэст ирэх бямба гаригт Францад хуримаа хийхээр болсон юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж