Майкл Жексоны сайтуудад хориг тавьжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Майкл Жексоны сайтуудад хориг тавьжээ

Майкл Жексоны сайтуудад хориг тавьжээ

Попын хаан Майкл Жексоны дурсгалыг хүндэтгэх, түүний дуу хөгжим, зураг, тоглолтуудын бичлэг гээд түүнтэй холбоотой бүхнийг шүтэн бишрэгчдэд нь хүргэдэг сайтуудад АНУ-ын шүүхээс хориг тавсан байна. Учир нь Ховард Манн хэмээх бизнесмен Майкл Жексоны дурсгалын зүйлс болон түүний нэрийг ашиглан худалдаа хийжээ. Түүнийг шүүхээс зохиогчийн эрхийг зөрчсөн, Жексоны өмчийг зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулж, шударга бус тэмцээн зохион байгуулсан гэж үзэн буруутгасан байна.

Тэрбээр Майкл Жексоны MJgives.com болон michaeljacksonsecretvault.com зэрэг сайтуудыг ашиглан ашиг олохыг завджээ.

Ховард Манн нь Жексоны  гэр бүлийнхэнтэй холбоогүй бөгөөд зөвхөн ээж Кэтринтэй хэдэн төсөл дээр хамтарч ажиллаж байсан аж. Тэдгээр төслүүд нь Жексоны DVD, хуанли, зураг, бичлэг зэргийг дахин цуглуулан эмхэтгэж 2010 онд гаргасан “Never Can Say Goodbye” хэмээх номтой холбоотой юм.

Харин үүнтэй холбоотой бүхнийг Манн өөрийн "secretvault" сайтаараа дамжуулан худалдсан байна. Гэхдээ тэрбээр энэ бүхнийг хэдэн жилийн өмнө Жексоны гэр бүлийнхнээс худалдан авсан гэж мэдэгджээ. Жексоны эд хөрөнгийг захиран зарцуулах эрх нь түүний хүүхдүүд болон хүүхдүүдийн асран халамжлагч дуучны ээж Кэтринд байдаг бөгөөд түүнээс олсон орлого нь тэдэнд очих ёстой юм. Ирэх есдүгээр сарын 4-нд Ховард Манны энэхүү хэргийн шүүх хурал болох аж.

Б.АНХТУЯА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж