УИХ дахь МАН-ын бүлэг 11.00 цаг өнгөрч байхад хуралдаж эхэлсэн бөгөөд одоо завсарлаад байна. Ямар асуудал хэлэлцсэн талаар нууцалж буй ч зарим нэг гишүүдийнх нь яриагаар бол “МАН-аас 25 гишүүн сонгогдож, УИХ-ын танхимд тангаргаа өргөсөн тул гурван бүлэг байгуулах дайны суудлыг УИХ-д авсан гэсэн үг. Нөхцөл байдал ийм байтал МАН УИХ-д бүлэггүй гэж ярих нь буруу, бүлэг байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй, энэ байр сууриа хамгаална” гэж үзжээ. Гэхдээ тус намын бүлэг үдээс хойш дахин хуралдахаар болоод байна. Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлэг мөн үдээс хойш хуралдах аж. Одоогоор цагийг тодорхой зарлаагүй байгаа юм.
Г.Дарь