
Түүнчлэн БОАЖ-ын сайд асан Д.Гансүхийг ахлах зөвлөхөөр, Гадаад харилцааны зөвлөхөөр н.Дөлгөөнийг, эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны захирал асан О.Батмөнхийг тус тус сонгосон мэдээлэл байгаа бол зөвлөхүүдийн нэрс дунд УИХ-ын гишүүн асан С.Ламбаа, Ц.Сэдванчиг нар ч дуулдаж байна.
Ерөнхийдөө энэ долоо хоногт багтаад Ерөнхий сайдын салбар хариуцсан бүх зөвлөхүүд нь томилогдох бололтой.
Г.ДАРЬ