“Avatar”-ын Blu-ray дискний борлуулалт 6,2 саяд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

“Avatar”-ын Blu-ray дискний борлуулалт 6,2 саяд хүрчээ

Академийн шагнал гардуулах ёслолоос гурван Оскар хүртсэн Жеймс Камеруны “Avatar” киноны Blu-ray диск худалдаанд гарснаас хойш гурван долоо хоногийн дотор 6,2 сая хувь борлогджээ. Сануулахад, эхний дөрөвхөн хоногийн дотор уг киноны Blu-ray диск 2,7 сая зарагдаж, рекорд тогтоосон билээ. Blu-ray дискнээс гадна киноны DVD мөн энэ хугацаанд 13,5 сая хувь зарагдаад байна. Дээрх дүн баримтыг өнгөрсөн гурван долоо хоногийн борлуулалтад тулгуурлан гаргасан бөгөөд цаашид ч цөөнгүй хувь борлогдох нь эргэлзээгүй юм. Дашрамд сонирхуулахад, “Avatar” киноны 3D буюу гурван хэмжээст дүрслэлтэй Blu-ray диск энэ оны сүүлээр, эсвэл 2011 оны эхээр худалдаанд гарна. Харин үнийн тухайд 40 ам.доллар орчим байх бололтой.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж