Дорнод аймгийн Боловсрол соёлын газраас “Соёлын төв чанартай үйлчилгээ-IV” уралдаан зарлажээ. Тус уралдаанд Дорнод аймгийн бүх сумдын соёлын төвүүд хамрагдаж буй аж. Ажлын хүрээнд иргэдэд үйлчлэх орчны тохижилтод хөрөнгө оруулалтуудыг хийж эхэлсэн байна. Үүнд Баяндун, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр, Дашбалбар, Цагаан-Овоо, Матад, зэрэг сумдын соёлын төвүүдийн тайзны тохижилт /хөшиг шинээр солих/ болон үзэгчдийн суудлын тоог 100-150-иар тус тус нэмэгдүүлжээ. Гүйцэтгэлийн ажлыг Дорнод “Их Ханас” ХХК хийж хүлээлгэн өгсөн талаар Дорнодын боловсрол соёлын газраас албаны хүн мэдээлсэн байна.
Э.САР