Нүүрсний экспорт 19 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Нүүрсний экспорт 19 хувиар өсчээ

Энэ оны эхний долдугаар сарын
байдлаар Монголын нүүрсний экспорт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 19
хувиар өсчээ. Статистикийн газрын мэдээлж буйгаар, өнгөрсөн долдугаар сарын
үзүүлэлтээр Монголын нүүрсний экспортын хэмжээ 11.2 сая тоннд хүрчээ. Харин
өнгөрсөн оны мөн үеийн байдлаар нүүрсний экспорт 9.3 сая тонн байжээ. Оны эхний
долоон сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлт 6.5 тэрбум ам.долларт
хүрсний 3.96 тэрбум ам.долларыг импорт, 2.53 тэрбум ам.долларыг экспорт
эзэлжээ. Уг үзүүлэлтийг өнгөрсөн оныхтой харьцуулж үзэхэд экспорт 8.4 хувь,
импорт 15.3 хувиар тус тус өсчээ. Мөн нийт экспортын 46.1 хувийг нүүрс
бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл нүүрсний экспортын орлого бараг 1.2 тэрбум ам.долларт
хүрчээ. Одоогоор нүүрсний экспортын үнэ нь чанар, худалдааны нөхцөлөөсөө шалтгаалан
харилцан адилгүй байгаа ч статистикийн дүнгээс харахад дундаж үнэлгээ 104
ам.доллартай тэнцэж байна.

Өнгөрсөн оны долдугаар сард нүүрсний
нийт экспортод эзлэх хувь 38.4 хувьтай байсан бол энэ жил 46.1 хувь болж, бараг найман хувиар нэмэгджээ. Энэ нь Монголын эдийн засаг ашигт малтмалын экспортоос
улам бүр хараат болж буйг харуулж байна.

 

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж