“Сэнгүр” брэндийн төрсөн өдөр нижгэр боллоо

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

“Сэнгүр” брэндийн төрсөн өдөр нижгэр боллоо

СЭНГҮР БРЭНДИЙН 5 НАСНЫ ТӨРСӨН ӨДРИЙН ПАРТИ нижгэр болж өнгөрлөө

Сэнгүр брэнд нь энэ зуны турш 5 насны ойгоо тохиолдуулж залуусыг тав тавын бэлэгдэл сэтгэл сэргээсэн сюрпризүүдээр байлдан дагуулсаар байгаагийн гурав дах том бэлэг нь СЭНГҮР брэндийн төрсөн өдрийн ПАРТИ байлаа.  

Төрсөн өдрөөрөө мөн л тавын бэлэгдэлийнхээ хүрээнд Монголын анхдагч болсон таван том сюрприз хэрэглэгчдэдээ барьж бүхэл өдрийн турш тэдэнтэйгээ хамт сэтгэлийг нь сэргэтэл нижгэр тэмдэглэлээ. Залуус бассейн дүүрэн лаазтай шар айргаас загасчилж, даруулгаа Silk Road-ын грилл барбекюнээс зооголцгоож, Элсний воллейболын мэргэжлийн эрэгтэй, эмэгтэй тамирчдын уран чадварлаг халз тоглолтыг үзэж сонирхон өдрийг зугаатай өнгөрүүлэв. Харин оройн арга хэмжээ буюу On&Off продошины найруулга, сэтгэл огшуулам гайхалтай бүтээл болох Төрийн соёрхолт дуучин Болд, BX, Lumino, 3 охин, Fire Монголын шилдэг хамтлаг дуучдын гуч гучин минутын тоглолтууд, сагсфон, гитарын уянгалаг аялгуу хөгжмийн номерууд, бүжигчдийн уран налархай, эрч хүчээр дүүрэн бүжгийн үзүүлбэрүүдээс гадна Шилмэл загвар агентлагийн СЭНГҮР СЕКРЕТ нүд хужирлам загварын шоуг хэрэглэгчдэдээ хүргэж төрсөн өдрөө дуу хуураар дүүрэн нижгэр тэмдэглэлээ.

Ийнхүү Монголын хамгийн том, анхны, шилдэг тодотголтой олон олон сюрпризүүдээр дүүрэн СЭНГҮР БРЭНДИЙН ТӨРСӨН ӨДӨР нижгэр болж өндөрлөлөө. Брэндийн маань дөрөв, тав дах том сюрприз үйл ажиллагаанууд таавар хэвээр, хэрэглэгч залуус маань чих тавин хүлээгээстэй.

СЭНГҮР Сэтгэл сэргээх Зөөлөн амт











NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж