Мэрэгч амьтдыг устгасан байна

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Мэрэгч амьтдыг устгасан байна

Дорнод аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт  цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчид ихээр тархсан байна. Саяхан тус аймгийн ХХААЖДҮГ-аас мэрэгч амьтад ихээр тархсан Чойбалсан, Гурванзагал, Хөлөнбуйр, Булган, Баянтүмэн Хэрлэн сумдын 30.000 га бэлчээрт  мэрэгчтэй тэмцэх ажлыг зохион байгуулсан  байна. Уг ажлыг байгаль орчинд хоргүй энгийн механик, биологийн аргаар  хийж гүйцэтгэсэн бөгөөд 300 гаруй малчин өрхийг түр ажлын байраар ханган гүйцэтгүүлсэн байна. Тус газарт ажилсан ажлын хэсэг  гүйцэтгэлийн тайлангаа нэгтгэн ХХААХҮЯ-нд хүргүүлэхээр ажиллаж байгаа талаар Дорнод аймгийн  DNews.mn  сайтад мэдээлсэн байна.

                                                                                                                                             Э.Сар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж