Газар дундын тэнгисийг усан онгоцоор гаталж, Грек оронд гэр бүлийн гишүүний хамт аялах эрхийг харилцагчиддаа санал болгосон Голомт банкны “Лондон 2012” сугалаат аяны азтанууд өчигдөр тодорлоо. 2012 оны 5-р сарын 25-наас 8-р сарын 12-ныг хүртэлх хоёр сар гаруйн хугацаанд явагдсан уг сугалаат аянд хадгаламж шинээр нээлгэсэн болон хадгаламжиндаа орлого нэмсэн, картаар болон интернэт банкаар гүйлгээ хийсэн, Easy Info үйлчилгээ шинээр нээлгэсэн Голомт банкны харилцагчид хамрагдсан юм.
“Боловсрол суваг” телевизээр шууд дамжсан сугалаат аяны азтан тодруулах үйл явцыг Сүхбаатар Дүүргийн Цагдаагийн Хэлтсийн Төвийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Хүүхнээ, Монголын Эмэгтэйчүүдийн Хөгжлийг Дэмжих Сангийн тэргүүн Ж.Билэгдэмбэрэл, Голомт банкны Дотоод Аудитын Газрын захирал Р.Батсүрэн нар ажиглаж, хянасан юм. Монголын Үндэсний Олимпийн Хороотой арав гаруй жил хамтран ажиллаж, олимпод оролцох Монголынхоо баг тамирчдыг тууштай дэмжиж ирсэн Голомт банк 2008 оны Бээжингийн олимп болон 2002, 2010 оны Хөлбөмбөгийн ДАШТ-үүдийг азтай харилцагчиддаа үзүүлж байсан уламжлалтай.
Энэ удаад тус банк Парис, Токио, Тайланд, Индонезийн Бали арал, Грек улс руу аялах эрхийг “Лондон 2012” сугалаат аянаараа дамжуулан азтай 5 харилцагчидаа олгосон юм. Аз од нь гийж аялалын гайхамшигтай санал хүлээн авч буй азтанаар 00009916 сугалааны дугаартай Пүрэвбатын Октябрь, 02052504 сугалааны дугаартай Дашийн Манлай, 10001504 сугалааны дугаартай Майдарын Хорлоо, 00066251 сугалааны дугаартай Войт Турбо ХХК, 00034363 сугалааны дугаартай Содномдаржаагийн Намуунцэцэг нар шалгарлаа.
Тун удахгүй Голомт банкны азтай харилцагчдын сэтгэгдлийг та бүхэнд хүргэх болно.