
Гадны эрчим хүчнээс хараат бус байснаар эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлдөг болохыг АНУ-ын жишээ мөн харуулж байгаа аж. Гэхдээ АНУ эдийн засгийн хямралд өртсөн. Эдийн засаг, санхүүгийн хямрал нь зохицуулалт муу байснаас үүссэн гэдгийг ноён Ф.Фукуяама хэллээ. Эдийн засгийн эрх бүхий хүмүүс улс төрд тэмүүлдэг. Бусад хүмүүст энэ эрх хаалттай байдаг.
Хятадад эдийн засаг асар хурдацтай өссөн ч иргэдийн амьдралд энэ нь тэгш бус нөлөөлсөн. Тэгэхээр эдгээр алдааг засахын тулд төр хүчтэй байх ёстой. Гэхдээ энэ нь нүсэр бүтэцтэй том төр биш. Бага хүчээр хүчтэй төр байгуулж болно гэдгийг хэллээ. Үүгээр тэрбээр лекцээ дуусгалаа.
Одоо ноён Стивен Краснер “Ардчиллын чанар чансаа, түүний оршихуйн увидас” сэдвээр илтгэж байна.