Дарханы багачууд Буриадын зусланд амарчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Дарханы багачууд Буриадын зусланд амарчээ

ОХУ-ын Буриад улсын “Байкальские волны” зусланд Дархан-Уул аймгийн хүүхдүүд амраад иржээ. Хүүхдийн байгууллагын гадаад харилцааг өргөжүүлэх, ОХУ-ын хүүхдийн зуслангийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, солилцох  хүрээнд Дархан-Уул аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн мэргэжилтэн болон долоон хүүхдийн хамт тус зусланд  амарсан байна. Мөн орчуулагч багшаар Орхон  цогцолборын  орос хэлний багш Ш.Цэцэгмаа явсан байна. 13 хоног үргэлжилсэн амралтын үеэр Улан-Үдэ хотын ойролцоох “Березка” зуслангаас эхлэн зуслангийн бүтэн зохион байгуулалт, барилга байгууламж, хүний нөөц, хөгжлийн хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилцсан байна.

Хүүхдүүд Үдэ гол, Байгаль нуурын тухай сонирхолтой домог сонсож, хотын барилгуудын түүх, эртний оросын хаадуудын тухай, хөшөө дурсгалуудын түүхийг сонирхожээ. Эртний уламжлалт байшин барилгыг хэвээр хадгалан үлдээж, жуулчдад сонирхуулдаг уламжлал нь амрагчдад тун ихээр таалагдсан аж. “Березка” зуслан нь байнгын үйл ажиллагаатай бөгөөд 8-16 насны 400 хүүхдийг нэг ээлжинд амраах хүчин чадалтай, хотоос 30 км зайд байгалийн  сайхан хусхан ойд оршдог тохилог зуслан аж. Мөн амрагч хүүхдүүдийг 1 ээлжинд 21 хоног амраан ээлжийн хугацаанд бүлэг бүр үйл ажиллагаагаа баримтжуулан СD  болгон хүүхдүүдийн амралт дуусахад гарын бэлэгтэй хамт гардуулж өгдөг уламжлалтай бөгөөд ээлжийн хугацаанд хотын телевизээр зуслангийн үйл ажиллагааг олон нийтэд  сурталчилдаг байна. Улан-Үдэ хотын Боловсролын байгууллагын Гадаад харилцааны хэлтсийн дарга В.Н. Серафина тэргүүтэй ажилтнууд хүүхдүүдийг хүлээн авч, хотын “Угсаатны музей, орон нутгийн “Түүхийн музей” ба “Байгалийн музей” үзүүлэн түүхийн дурсгалт газрууд, гудамж талбайтай танилцуулан дурсгалын зураг авахуулсан. Мөн хүүхдүүдийн хүсэлтээр худалдааны томоохон төв “Абсалют”, “Сагаан морин”-оор аялуулан үйлчилж, хүүхдүүдэд  дусгалын  зүйл гардуулсан байна.

                                                                   Х.Соёл-Эрдэнэ       / Дархан /
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж