Энэтхэгт автобус осолдож, 39 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Энэтхэгт автобус осолдож, 39 хүн нас баржээ

Энэтхэгийн хойд хэсгийн Химачал-Прадеш мужид автобус осолдож, 39 хүн амь үрэгджээ. Энэхүү автобус нь Чамба хотоос Бхармаур хот руу явж байхдаа 100 гаруй метрийн гүн хавцал руу унаж осолдсон байна.

Цагдаагийнхны мэдээлснээр  энэхүү автобусны жолооч уулын огцом эргэлттэй хэсэгт жолоодлогоо алдан хавцал руу унасан байна. Ослын газар аврах албаныхан ажиллаж байна.

Энэтхэг улс нь дэлхийд зам тээврийн ослоороо тэргүүлдэг бөгөөд жилд 110 мянга гаруй хүн зам тээврийн ослоор нас бардаг байна. Мөн жилд гардаг ослын дийлэнх нь жолоочийн хариуцлагагүйгээс, уулын замууд шаардлага хангадаггүйгээс болон замын хөдөлгөөнд хуучирсан тээврийн хэрэгсэл, машин оролцдогоос болж гардаг аж.

Б.Aнхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж