Та аливаа нэг зүйлийг хэтрүүлэн хэрэглэж байна уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Та аливаа нэг зүйлийг хэтрүүлэн хэрэглэж байна уу?

Донтолт хэмээх үг нь латин үг юм.
"Эзэмдүүлэх,  олзлуулах" гэсэн утгатай. Эрт үед ямар нэгэн юманд
боолчлуулсан эсвэл боол болж олзлуулсан тохиолдолд хэрэглэдэг байжээ.
Хүн өөрийгөө архи, мансууруулах бодис, секс, хоол, ажил, мөрийтэй
тоглоом, унталт, залхуурал, ядарга эдгээр нь туйлширах үед донтолт
болдог. Ийм хүнд өөрийгөө захирах хяналт, эрх чөлөө гэж байдаггүй юм.
Харин өөрийг нь эзэгнэгч зуршил болсон хэв загвартаа захирагддаг.  Нэгэн
эртний үг байдаг юм байна. "Ямар нэгэн зүйлийг зуршил болгогч нь
түүнийгээ шунаж хүсэж, олзлуулж, таашаал авах энэ бол гарцаагүй донтолт"
гэж өгүүлсэн байна. Бодитоор харагдахуйц донтолт гэж байна. Үүнд:
мансууруулах бодис, архи, тамхи, телевзир, зүй бус хооллолт  ордог. Үйл
явцын донтолт. Энэ далд хэлбэртэй байдаг. секс, ажил, шашин шүтлэг,
спорт, мөрийтэй тоглоом гэх мэт.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж