Өчигдөр Нигерийн цэргийнхэн Майдугури хотод тусгай ажиллагаа явуулж, лалын “Боко Харам” бүлэглэлийн 20 дайчдын амийг хөнөөсөн байна. Энэхүү ажиллагааны буудалцааны үеэр Нигерийн нэг цэрэг амь үрэгдэж, хоёр цэрэг шархтжээ. Өнгөрсөн ням гаригт Засгийн газрын тагнуулууд Майдугури хотод тус бүлэглэлийн дайчид орогнож байна хэмээн мэдээлсэний дагуу цэргийнхэн ийнхүү тусгай ажиллагаа явуулсан байна. Сүүлийн үед тус бүлэглэл Христийн сүмүүд болон бусад газрууд руу хийх дайралтаа нэмэгдүүлж, олон тооны хүний амийг хөнөөгөөд байгаа билээ. Лалын “Боко Харам” бүлэглэл нь Христийн болон бусад шашинтай хүмүүсийг үгүй хийж, Нигерт лалын шашны дэг журмыг тогтоохыг хичээдэг юм.
Б.Анхтуяа