
“Номын ертөнц 2010” үзэсгэлэн худалдаа Мэдээлэл Технологийн Үндэсний паркт үргэлжилж байна. Өнөөдөр 14.00 цагаас МУГЖ Д.Сосорбарам, зохиолч Б.Шүүдэрцэцэг нар “Ном бол…” лекц уншинэ. Лекцийн дараа зохиолч Б.Шүүдэрцэцэгийн гарын үсэгтэй номын сугалаат худалдаа болж, азтай худалдан авагч “Кашмер хаус” компанийн хувцас, “World wine”-ийн дэлхийд алдартай дарс, "Baagii’s bag" цүнхний дэлгүүрийн хөнгөлөлтийн карт хожно. Ном худалдаж авсан хүн бүр сугалаа сугалах юм. Номын хорхойтнуудад сайхан мэдээ дуулгахад зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” роман удахгүй уншигчдын гар дээр очих гэж байна.
Г.Даша