Долдугаар сарын 1-ний асуудлыг монголын шүүх, прокурор шийдэж чадахгүй бол гадныханд хандана

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 1-ний асуудлыг монголын шүүх, прокурор шийдэж чадахгүй бол гадныханд хандана

Энэхүү шийдвэрийг талийгаачдын ар гэрийнхэн эрс эсэргүүцэж байгаа аж. Талийгаач Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяр өчигдөр Нийслэлийн прокурорт өргөдөл гаргалаа.
“Бид Ё.Сагсай прокурорын гаргасан тогтоолыг эрс эсэргүүцэж байна. Цагдаагийн дарга нарыг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн  263.2.2 Өршөөлийн хуульд хамрагдсан. Энэ асуудлаар бид гомдол гаргах эрх зүйн үндэс байхгүй. Харин иргэдийн өмнөөс гал нээсэн цагдаагийн ажилтнууд Эрүүгийн хуулийн 91.1-ээр зүйлчлэгдсэн атлаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1-ээр хэрэгсэхгүй болгож байна. Энэ зүйл ангид гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй  гэсэн байна лээ. Олон хүний амь нас хохирсон байхад энэ хэрэг яагаад бүрэлдэхүүнгүй байдаг юм бэ. Бид прокурорын шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн прокурорын дарга Н.Сүхбатад өргөдлөө өгсөн. Бүх шатанд нь давж заалдах болно. Монголын шүүх, прокурор энэ хэргийг шийдэж чадахгүй бол гадны байгууллагад хандах болно” гэв.
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж