Ким Чен Ирийн оргодол тогооч хүүтэй нь уулзжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Ким Чен Ирийн оргодол тогооч хүүтэй нь уулзжээ

Ким Чен Ирийн хувийн тогооч байгаад 2001 онд эх орон Япондоо зугтан гарсан тогооч БНАСАУ-д очжээ. Британийн The Guardian сонинд бичсэнээр түүнийг улс орондоо Ким Чен Ун урьжээ. Кэнзи Фүжимото (Kenji Fujimoto) гэсэн нууц нэртэй япон Пхеньянаас Бээжинд ирэнгүүтээ сэтгүүлч нартай сэтгэгдлээ хуваалцжээ.

Долоон настайд нь анх уулзаж байсан Ким Чен Ун түүнийг баяртайгаар хүлээн авсан гэнэ. Хойд Солонгосын лидер “хувь хүнийхээ хувьд ихээхэн өссөн” гэж япон эр хэлэв. Ким Чен Уны эхнэр Ли Соль Жу “аятайхан, царайлаг бүсгүй” гэж нэрлэсэн байна.

Өмнөд Солонгосын “Чосон Ильбо” сонины сурвалжлагчтай тэр Токиогийн нисэх буудалд уулзахдаа Ким Чен Ун лидер болсноос хойш тус оронд олон зүйл өөрчлөгдөж, гудамжинд таарсан хүмүүсийн нүүр царайнд баяр баясгалан тодорч харагдлаа гэж тэр ярив.

Кэнзи Фүжимото дунд Кимын тогоочоор 1989 оноос ажиллаж байгаад Япондоо зугтан гарсан байв. Өөрийн аюулгүй байдлын төлөө түгшиж байна гээд  нууц нэр авч, бандана алчууртай, хар шилтэйгээр зургаа авахуулжээ. Тэр Японд ирээд Хойд Солонгос ба лидерүүдийнх нь талаар хэд хэдэн ном бичсэн байв. Кимын залгамжлагчаар бага хүү нь тодорно гэж гэсэн түүний таамаглал биелсэний дараа тэр нэлээд нэртэй болсон юм.

Хойд Солонгосын шинэ лидер Фүжимотог өөрийн орны гадаад имижид ашигласан гэж “Чосон Ильбо” бичээд тийм ч учраас тогооч асан Хойд Солонгосыг магтаж байгаа ажээ. Харин The Guardian тэмдэглэснээр, тогоочыг Пхеньянд дуудан Кимийн гэр бүлийн талаар гараагүй мэдээллээ хадгалж байхыг сануулсан аж. Тогоочын жуучлалыг ивээн тэтгэсэн ТВS телевиз удалгүй түүний аяллыг харуулах гэнэ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж