“Хэрэв та нар гар хумхилгүй ажиллан зорилгоо амжилттай хэрэгжүүлж байгаа бол та нар бага зэрэг хулгай хийж болно. Харин та нарын үйлдэл дээрмийн хүрээнд байж болохгүй” хэмээн сайд Шивпал Ядав Этах тойргийн удирддагч нартай уулзахдаа мэдэгдсэн байлаа. Уттар-Прадешийн Засгийн газарт тэрээр нийгмийн хэрэглээний үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн сайд юм.
Ядавын мэдэгдлийг Энэтхэгийн телевизээр дамжуулан YouTube-д видео нь тавигдсан байв. Хожим сайд телевизийнхнийг зөвшөөрөлгүй зураг аван монтажийн тусламжтайгаар үгийг нь гажуудуулсан гэж буруутгасан байна. Сайдын хэлснээр тэр авлигыг хүлээн авч тэвчдэггүй ба албан тушаалтнуудтай түүнтэй тэмцэх арга барилын талаар ярьжээ.
Шивпал Ядав нь мужийн эрх баригч Социалист намын гишүүн ба сонгуулийн кампаниараа авлигатай тэмцэхээр амласан хүн ажээ.
Дэлхийн авлигын чансаагаар Энэтхэг 183 орноос 95 дугаарт бичигддэг. Аль болох бага байр эзлэсэн орон нь авлигын төвшин өндөртэй гэж тооцогдоно. Шинжээчдийн дүгнэлтээр сүүлийн жилүүдэд авлига нь Энэтхэгийн эдийн засагт тэдэн арван тэрбумын хохирол учруулан өндөр инфляци ба зээлийн өсөлт болон хөрөнгө гадагшлах гол шалтгааныг гаргаж иржээ.