Лондонгийн олимпийг зорьсон Монголын баг тамирчдаас хамгийн түрүүнд
олимпийн эрхээ авсан Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од өнөөдөр
олимпийн замд хурдалж, 51 дүгээр байрт шалгарлаа. Дэлхийд шигшигдсэн шилдэг 105 марафонч уралдсанаас Б.Сэр-Од 42,195 км замыг 2:20:10 цагт туулав.
Эрэгтэйчүүдийн марафонд Угандагийн тамирчин Стефен Кипротич 2:08:01 цагийн амжилтаар түрүүлсэн бол Кенийн Абел Кируи /2:08:27/, мөн Кенийн гүйгч Уилсон Кипсанг Кипротич /2:09:37/ мөнгө, хүрэл медалийг хүртэв. Харин топ 10-т АНУ, Бразилийн хоёр, Япон, Зимбабве, Польш, Италийн тамирчид багтлаа.
Видеог ЭНД дарж үзнэ үү.
С.ЦЭЛМЭГ