Б.Сэр-Од 19 дүгээрт хурдалж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.12-нд нийтлэгдсэн

Б.Сэр-Од 19 дүгээрт хурдалж байна

Лондонгийн зуны XXX олимпийн наадмын эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн үргэлжилж байна. Марафонд өрсөлдөж буй 105 тамирчны түрүүч марафоны үндсэн зай болох 42,195 км замын 15 км-ыг нь туулаад байна. Одоогоор Кени, Этиопийн тамирчид цувааг манлайлж байгаа бол энэ төрөлд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од 15 км замыг 45 минут 38 секундэд туулж, 19 дүгээр байрт хурдалж байна. Тэрбээр марафоныг тэргүүлж буй Кенийн тамирчнаас 40 секундын хоцрогдолтой байгаа юм.

НЭМЭЛТ: 19:30

Марафончдын түрүүч 30 км замаа туулаад байна. Кенийн тамирчин Абель Кируи 1:30:15 цагийн амжилтаар түрүүлж байгаа бол Б.Сэр-Од 30 км замыг 1:34:51 цагт туулж, 30 дугаар байрт явна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж