![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2011/5/77b8331738bac4d3/adad78378d2c5eb5original.jpg)
- 2011-2012 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль /Кембрижийн (CIE) болон Олон улсын бакалавриатийн (IB) хөтөлбөрөөр хичээллэж буй сургууль хамаарахгүй/-ийн V, VIII ангийг төгсөж, 2012-2013 оны хичээлийн жилд VII, IX ангид суралцах сурагч байх
- VII ангийн сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын хувьд ерөнхий боловсролын сургуулийн V ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90 буюу түүнээс дээш байх
- IX ангийн сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын хувьд ерөнхий боловсролын сургуулийн VIII ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 80 буюу түүнээс дээш байх
Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ дор дурьдсан материалыг бүрдүүлэн, өөрийн биеэр очих хэрэгтэй. Үүнд:
- Суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт
- Төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авч ирнэ./
- Сурагчийн хувийн хэрэг /Шалгалтын дараа буцааж олгоно./
- Сурагчийн одоогийн сурч буйг болон үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн тодорхойлолт
- Бүртгэлийн хураамж VII ангид бүртгүүлэх хүүхэд 10,000 төгрөг, IX ангид бүртгүүлэх хүүхэд 15,000 төгрөгний бүртгэлийн хураамж тус тус авч ирнэ. /
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ